Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллаж буй түншүүдээ.

Та бүхнийг манай компаний үйл ажиллагаатай танилцаж   хамтран ажиллахыг Багануур ХК-ийн нэрийн өмнөөс урьж байна. Багануур ХК нь Монгол улсдаа хамгийн их хүчин чадалтайд тооцогдох, дэлхийн тэргүүний техник, технологитой, Монгол улсын нүүрсний хэрэгцээний 40%, төвийн бүсийн 60%-ийг дангаараа хангадаг нүүрсний ил уурхай юм. “Багануур” ХК нь анх 1978 онд 200.0 мян.тн нүүрс олборлох хүчин чадалтай “Багануурын нүүрсний түр уурхай” нэртэйгээр гараагаа эхэлж байсан бөгөөд эдүүгээ 34 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж, уул уурхай, сувилал, зочид буудал зэрэг салбаруудад нийт 1300 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн үр ашиг, бүтээмжээ тогтмол өсгөх, компанийн бүтэц, зохион байгуулалт, менежментийг улам боловсронгуй болгох, өөрийн ажиллаж буй салбарт тэргүүлэгч нь байх зорилт тавин ажиллаж ирлээ. Бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ, бизнесийн түншүүдтэй харилцан ашигтай хамтран ажиллаж, тэдгээрийн эрх ашгийг дээдлэн хүндэтгэж, тэдний эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Цаашид ч бид ард түмнээ илч дулаанаар найдвартай хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллах болно.

Бид Монгол улсын хөгжлийн төлөө зүтгэж буй байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллахад хэзээд бэлэн гэдгийг батлан илэрхийлж байна.

 

Гүйцэтгэх захирал Н.Мэргэнбаатар

Алсын хараа

Монгол улсын нүүрсний салбарын чиг хандлагыг тодорхойлогч байна



Эрхэм зорилго

Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ тэргүүлсэн, эдийн засгийн чадавхитай, мэргэшсэн хамт олон бүрдүүлсэн суралцагч компани  болно



Бидний уриа

Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж хамтдаа хөгжицгөөе

 
 
 
 
 
 

"Багануур" Хувьцаат Компани

Бүх нийтийн хөдөлмөрийн өдрийн арга хэмжээ

Монгол Улсын засгийн газраас жил бүрийн 5 дугаар сарын эхний бямба гаригийг бүх нийтийн хөдөлмөрийн өдөр болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Багануур ХК санаачлага гарган бусдыгаа манлайлан оролцлоо.

 

Дэлгэрэнгүй

Төрийн Өмчийн Хороо, “Багануур” Хувьцаат Компанийн уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл", Засгийн газрын "2010 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит  хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай" 2010 оны 86 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Төрийн өмчийн хорооны 2012 оны 121 дүгээр тогтоолоор “Багануур” хувьцаат компанийн нэмэлт хувьцаа гаргах, хувьцааг олон нийтэд санал болгох (IPO) замаар хөрөнгө босгох үйл ажиллагааны Андеррайтер-Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дэлгэрэнгүй

Багануурын уурхайн 2012 оны 1-р сарын үйлдвэрийн үйл ажиллагааны талаар

2012 оны 1-р сард 360.0 мян.тн нүүрс борлуулж 1140.0 мян.м3 хөрс хуулах төлөвлөгөөтэй ажилласнаас борлуулалт 367.3 мян.тн /102%/, хөрс хуулалт 1444.2 мян.м3 /100%/-ийн гүйцэтгэлтэй ажиллаа.

 

 

Дэлгэрэнгүй

“Багануур” ХК-ийн Онцгой гишүүдийн тоо нэмэгдлээ

Багануур дүүргийн улаан загалмайн хороо нь 2011оны 11-р сарын 25-нд “Онцгой гишүүдийн уулзалт” цэнгүүнээ хийсэн бөгөөд МУЗН-ийн “Нигүүлсэнгүй үйлстэн” байгууллага “Багануур” ХК-ийн зургаан ажилтан “Нигүүсэл” мөнгөн медалиар шагнагдлаа.

Дэлгэрэнгүй